2018 оноос Азийн холимог тулааны "One championship" холбоонд тулалдаж, долоо тулааныхаа нэгт нь ялагдаад байгаа З.Шинэчагтага энэ оны анхны арга хэмжээнд ээлжит нэгэн тулаанаа энэ сарын 13-нд жингийнхээ топ тулаанч, чансааны дөрөвт эрэмбэлэгдэж буй Куон Вон Илтэй хийх гэж байна.
Тэрбээр одоогоор зургаа ялж, нэг ялагдаад буй. Нэг ялагдахдаа "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчин Илья Фреймановтой хийсэн бөгөөд тулааны эхний үед боолгох мэхээр ялагдсан юм. Түүний өрсөлдөгч Илья Фрейманов нь "One championship" холбоонд өнгөрсөн жилийн дунд үеэс нэгдсэн бөгөөд нэг тулаан хийхдээ хүнд цохилтоор ялсан байна.
Л.Сайнаа