Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын заан Н.Жаргалбаяр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын начин Л.Шинэбаатар, Увс аймгийн Малчин сумын харьяат Аймгийн арслан Т.Сүрэнжав нар нэг айлын хүргэн ажээ.
Тодруулбал, хамгийн том хүргэн нь Улсын заан Тулгаагийн хүү Т.Сүрэнжав арслан, удаах нь Улсын начин Л.Шинэбаатар, бага хүргэн нь Н.Жаргалбаяр заан гэнэ.
Аймгийн арслан Т.Сүрэнжав 2007 онд Аймгийн начин, 2008 онд аймгийн арслан цол хүртсэн. Харин Л.Шинэбаатар 2008 онд Аймгийн начин, 2009 онд Аймгийн арслан, 2016 онд Улсын начин цолонд хүрсэн. Заан Н.Жаргалбаяр 2013 онд Аймгийн арслан цол хүртэж, 2014 онд баталсан. Улмаар 2016 онд Улсын харцага цолонд хүрч, 2017 онд заан, 2018 онуудад цолоо баталсан билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)