Өнгөрөгч арванхоёрдугаао сарын 07-нд болсон “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм. Тэрбээр сумын заан А.Тодмагнайг өвдөг шороодуулсныхаа дараа шанаан дээр нь дарж боссон. Үүнийг бөхийн барилдааны дүрмийн дагуу зөрчил хэмээн үзэж Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан.
Гэвч уг шийдвэртэй бөхийн хорхойтнуудын дийлэнх нь санал нийлэхгүй байгаа. Энэ талаар Б.Серик заан хүртэл бичгээр гомдол гаргасан гэх яриа бий. Түүнчлэн түүнийг сүүлийн зургаан барилдаанд туслах хөлийн цэцээр ажилласны дараа барилдах эрхийг нь сэргээх асуудлаар ёс зүйн зөвлөл хуралдахаар болсон гэх. Үүнээс харбал Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг буцааж сэргээх магадлалтай байгаа юм.
Хэрэв дээрх мэдээлэл биеллээ олбол түүний барилдах эрх энэ сарын дундуур сэргэх магадлалтай. Одоогоор тэр хоёр барилдаанд туслах хөлийн цэц хийчихсэн байгаа билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)