Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нарын тэргүүтэй ШИЛДЭГ 128 бөх барилдсанаас Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.
Их шөвөгт Улсын манлай заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Г.Ганхуяг нар шалгарлаа.
Улсын начин Д.Амарсайхан гурвын даваанд Улсын харцага Б.Цэдэнсодномыг, дөрвийн даваанд Улсын аварга О.Хангайг, тавын даваанд Улсын заан М.Лхагвагэрэлийг, зургаагийн даваан Улсын заан Б.Пүрэвсайханаар давав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)