Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нарын тэргүүтэй ШИЛДЭГ 128 бөх барилдаж байна.
Барилдааны нэгийн даваа үргэлжилж байгаа энэ үед оноолтоор Булган аймгийн Орхон сумын харьяат Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Аймгийн заан Э.Түмэнбэрэл нар оноолт таарсан нь сонирхолтой үйл явдал боллоо.
Улмаар Улсын начин Б.Түмэндэмбэрэл илүүрхэв.
Л.Сайнаа