Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу энэ долоо хоногийн Баасан гаригт Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар тус бүр хоёр түрүүлж байв. Өнгөрсөн жилийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын харцага Г.Бадрах үзүүр булаасан билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)