Өнгөрсөн шөн болсон зул сарын баярын тоглолтод Dallas Mavericks баг 128-114-аар Phoenix Suns багийг буулган авлаа. Уг тоглолтод багийн лидер Лука Дончич замналынхаа 10 мянга дахь оноог авч, мөн зул сарын баяраар 50-аас дээш оноо авсан дөрөв дэх тоглогч болж түүхэнд бичигдлээ. Энэ шөнө тэр 14 оновчтой дамжуулалтыг өгсөн.
Дончич зул сарын баяраар холын зайнаас 16 шидэж наймыг нь амжилттай болгож, чөлөөт шидэлтийнхээ бүгдийг нь амжилттай гүйцэтгэлээ. Мөн тэрбээр замналынхаа туршид 358 тоглолтод оролцож, 10 мянган онооны амжилт үзүүлсэн нь NBA-ийн түүхэн дэх хамгийн хурдан оноогоо ахиулж байгаа үзүүлэлт ажээ.
Дончич 1999 онд төрсөн, 24 настай. Тэрбээр 2018 онд драфтын нэгдүгээр тойргийн гуравдугаар сонголтоор одоогийн багтаа ирсэн.
Л.Сайнаа