Их Британийн тэрбумтан Сэр Жим Рэтклифф Манчестер Юнайтед клубийн 25 хувийг 1.3 тэрбум ам.доллараар буюу 1.03 тэрбум фунт стерлингээр худалдаж авахаар болжээ.
Ингэснээр түүний Ineos групп багийн хөлбөмбөгийн үйл ажиллагааг хяналтандаа авч байгаа юм. Өдгөө 71 настай тэрбээр клубийн Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд хийх ирээдүйн хөрөнгө оруулалтад зориулж 300 сая ам.доллар өгөхөө амласан.
Клубийн эзэд болох Глэйзерийн гэр бүл зарах бодолтой байгаагаа мэдэгдсэнээс хойш 13 сарын дараа энэ үйл явдал болов.
Америк гаралтай тус гэр бүл 2005 онд уг клубийг 790 сая фунтээр худалдаж авч байв. Олон нийтэд зарлаад байсан цорын ганц худалдан авагч гэгдээд байсан Катарын банкир шейх Жассим бин Хамад Аль Тани өнгөрсөн 10 дугаар сард клубийг 100 хувь худалдан авах саналаа цуцалсан юм. Улаан чөтгөрүүд энэ улиралд талбай дээр тааруу байгаа билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)