Испанийн Барсалона багийн алдарт довтлогч, Уругвайн шигшээ багийн тоглогч Луис Суарез саяхан "Гремио" клубийн төлөөх сүүлчийн тоглолтодоо гоолдсон нь түүний замналын 555 дахь гоол байлаа.
Луис Суарез өдгөө 36 настай бөгөөд уг тоглолтоос хойш чөлөөт агент болсон юм. Улмаар түүнийг Америкийн "Интер Майами" баг эгнээндээ нэгтгэж байгаа тухай мэдээлэл цацагдав. Тус клубт Барселона багийн хуучин нөхөд болох Лионел Месси, Серхио Бускетс, Жорди Альба нар буй.
Суарез "Гремио"-гийн төлөө 52 тоглолтод оролцохдоо 27 гоол оруулсан бөгөөд тус клубт өөрийн гэх асар том орон зайг үлдээсэн юм
Хөлбөмбөгийн түүхэн дэх бүх цаг үеийн шилдэг довтлогчдын нэг тэрбээр саяхан Месси, Неймарбн хамтаар Барселонагийн их гурвалыг бүрдүүлж явсан. 2014-15 онд 122 гоолыг оруулсан нь Испанийн хөлбөмбөгийн түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан дээд амжилт юм.
Леонил Месси АНЖ-ын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээснээр үзэгчдийн анхаарал тус улсын зүг хандах болсон. Лионел Месси, Серхио Бускетс, Жорди Альба, Луис Саурез нарын тоглолтыг үзэхээр илү олон хүн 2024 онд тус улсыг зорих нь мэдээж болов.
Л.Сайнаа