Японы 90 кг-ын дунд жингийн алдарт бөх, 2004 оны Афины олимпын мөнгөн медальт, 2005 оны дэлхийн аварга, 2006 он Азийн наадмын аварга Хироши Изүми Египетийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Тэрбээр тус улсын шигшээ багийг дасгалжуулахаар 2028 оны Лос-Анжелесийн олимп хүртэл дөрвөн жилийн гэрээ байгуулав.
2024 он эхлэхтэй зэрэгцэн түүний гэрээ баталгаажих бөгөөд “Олимпын наадамд оролцох тамирчдыг бэлтгэх болно. Мөн ивээн тэтгэгч олж, Египетэд жүдо бөх цэцэглэн хөгжих замыг нээх хүсэлтэй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Л.Сайнаа