UFC-гийн хөнгөн жингийн түр аварга, UFC BMF-ийн аварга Америк гаралтай тулаанч Жастин Гэтжи өдөн болон хөнгөн жингийн түр аварга асан, мэргэжлийн боксчин, Ирланд тулаан Конор МакГрегорыг тулаанд дуудлаа.
Тодруулбал, өнгөрөгч долдугаар сарын сүүлээр Конор "Би түүнийг нэг цохилтоор л унагах болно. Баталж харуулна" гэж түүнд хандан жиргэжээ. Харин Жастин Гэтжи хариуд нь "Гэрээнд гарын үсэг зур, том залуу минь" хэмээсэн байна.
Жастины хувьд замналаа 25-4-0 гэсэн амжилтаар үргэлжлүүлж яваа, өдгөө 35 настай тулаанч. Харин Конор 28-6 гэсэн амжилтыг үзүүлээд байгаа, өдгөө мөн л 35 настай. Хоёр тулаанчийн тулааны тов одоогоор тодорхойгүй байна.
Л.Сайнаа