Улсын заан Б.Соронзонболд залуу бөхчүүдэд хандан бухимдав.
Тэрбээр "Бөх хөгжөөд байна уу, эсрэгээрээ уруудаад байна уу. Бид нарын үед өөрөөсөө ахмад болон цолтой бөхчүүдтэй өөрийг нь таньсан, таниагүй хамаагүй очоод мэндэлдэг байсан. Бөхийн өргөөний бөхчүүд гардаг хэсгээр явахдаа том цолтой бөхчүүд сууж байхад хажуугаар нь гарахаас эмээдэг байжээ.
Одоо аймаг сумын цолтой ухаантай болтой гарууд энд тэнд таарах,фитнесс зааланд таарах үед тоож байгаа ч юм байхгүй ац ургуулсан нөхдүүд олон болжээ. Тэр ***** нарын мэндээр ч дутаагүй л дээ. Бөх болно гэдэг барилдаж сурахыг хэлдэг болохоос ац ургуулахыг хэлдэггүй юм л даа. Саaраасаа сайн нь олон гэгчээр сайхан хүмүүжилтэй жудагтай залуучууд олон олон" гэв.
Сэтгэгдэл (6)