12 дугаар сарын байдлаар МУГТ Г.Болор-Эрдэнийн олимпийн эрх нь баталгаажиж, дэлхийн чансааны хоёрт бичигдэж байна. У.Сүрэнжавын хувьд сая дэлхийн чансааны дөрөвдүгээр байрт орж олимпын эрх нь баталгаажлаа.
Энэ талаар Монголын Таеквондогийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар “Он гараад паралимпын эрхийн тэмцээн байгаа. Тэдгээрээс 1-2 эрх нэмж авч нийтдээ Паралимпт 3-4 тамирчинтай оролцоно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Нэмж эрх авах боломжтой эхний тэмцээн Иранд болно. Хэдийгээр бид нарын эрх баталгаажсан ч гэсэн, оноо чансаагаа бас ахиулах гол зорилготой. Ирэх оны 9 дүгээр сард Парисын паралимп болно. Тэгээд 8 сарын ранк хүртэл бид нар оноогоо цуглуулж байж зоо толгойлох уу, аль зоондоо орох уу гэдэг чансааны сугалаа гарах учиртай. Тэр болтол бид нар ирэх жил 5-6 тэмцээн төлөвлөчихсөн байж байна” гэжээ.
"Парис 2024" паралимпыг зорих тамирчдын нэрс эхний байдлаар ийнхүү тодроод байна. Бусад спортын төрлүүдэд тамирчдын эрх нь 2024 оны нэгдүгээр сард албан ёсоор баталгаажсан хариу нь Олон Улсын Паралимпын Хорооноос ирэх юм.