Чөлөөт бөхийн ДАШТ-ий гурван удаагийн аварга, Олимпын наадмын аварга, ОХУ, Якутын алдарт бөх Павел Пинигин өчигдөр манай улсад иржээ.
Тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, Б.Болд зэрэг нөхдийн хамтаар чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг тамирчидтай уулзжээ.
Павел Пинигин нь 1975, 1977, 1978 онуудад 68 кг-ын жинд Дэлхийн аварга болж байв. Энэ дундуур 1976 оны Монреалийн Олимпын наадамд аваргалсан шилдэг бөх билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)