Эрчим хүч, шатахуун, утаа гэх зэрэг түмэн асуудал дунд ард түмний амьдрал өрнөж байна. Дүн өвлийн хүйтэнд бинзен, түлшний эрэлд хатаж, яваандаа цахилгааны хүлээлгэд орох шинжтэй боллоо.
Тодруулбал, өнгөрөгч лхагва гарагт ОХУ эрчим хүчний системийн доголдлоос шалтгаалан 150 МВт-аас дээш цахилгаан өгч чадахгүй болсон тухайгаа мэдээлсэн гэдгийг салбарын сайд улс даяар зарласан. Үүнтэй зэрэгцэн улс даяар л зарын цаас хэвлэв бололтой. Өдгөө тоггүй бол хөргөгчтэй мах гэсэж, иргэдийн амьдрал бага багаар царцана.
Өдгөөгийн Монгол Улсын Засгийн газар салбар, салбарт шинэчлэл хийж, тусыг олж байгаа нь ч бий. Шинэ сэргэлтийн бодлогоо Ерөнхий сайд 21 аймгийг тойрон сурталчилж байв. Гэвч нэгэн зүйлийг орхигдуулсан 21 дүгээр зууны Монголчуудын гэлтгүй дэлхий нийтийн "гол" хэрэглээ байлаа.
Одоогоос 10 жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газар "Улаанбаатар хотын 60 мянган айл өрх, 750 орон сууцыг хараачилсан шийдвэр"-ийг гаргаж, ажлыг даруй эхлүүлсэн нь өнөөдрийн "Амгалан" дулааны станц юм.
Тухайлбал, ЗГ-ын 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, хотын зүүн бүсийн байгууллага, иргэдийг чанартай дулааны эрчим хүчээр хангах зорилгоор 348 Мвт-ын хүчин чадалтай тус станцыг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж, байгуулан 2015 онд ашиглалтад оруулсан байдаг.
Ингэж хоёр хүрэхгүй жилийн хугацаанд дулааны станцыг босгосон нь АН олонх болсон тэр жил байв. Хэрэв хойд хөрш ганц товчлуур дараад энд харанхуйлах юм бол Баянзүрхийнхэн гэрэлтэй байх нь тодорхой.
Амгалан дулааны станц шиг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх боломж байсан ч хийсэн нь хэн бэ. Ийм цагт тухайн үеийн АН-ын Засгийн газарт нэхэн баяр хүргүүштэй асуудал яах аргагүй энэ мөн билээ.
М.Галаа
Сэтгэгдэл (6)