24tsag.mn энэ удаагийнхаа 24 баримт булангаараа гал цогтой дуучин Т.Ариунаагийн 24 баримтыг хүргэж байна.
1. Төмөрийн Ариунаа. 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн.
2. Тэрээр Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг төгссөн.
3. Сургуульд байхдаа л хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байжээ.
4. Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар “од” болох замнал нь эхэлсэн гэж хэлж болно. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон юм.
5. 10 жилийн дунд сургуулиа төгсөөд “Соёл эрдэнэ” хамтлагт байж байгаад, “Баян Монгол” чуулгад дуулж эхэлжээ. Тус хамтлаг, чуулгатай хамтран 18 аймгаар аялан тоглолт хийж байсан.
6. 1986 онд Болгар улсын дээд сургуулийн эстрадын дуулаачийн ангид сурахаар явжээ. Бие даасан уран бүтээлээ жинхэнэ утгаар нь 1990-ээд оноос хийж эхэлсэн байна.
7. 1996 онд “Эрос №1” хэмээх анхны цомгоо гаргасан юм. Цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадсангүй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нэлээд амжилт авчирсан.
8. Анхны цомгоо гаргаснаас хойш “non stop”-оор ажиллаж эхэлсэн. 1997 онд “Зөвхөн чиний тухай” гэсэн хоёр дахь бие даасан цомгоо гаргав.
9. “Non stop” үргэлжилсээр 2001 онд “Чи минь” хэмээх хамгийн алдартай цомгоо гаргасан. Энэ цомогт багтсан “Нарны хаан хүүхэд”, “Санааны чимээ”, “Аялгуу чиний увидас”, “Чи минь” зэрэг одоо ч аялагддаг дуунууд нь орсон юм.
10. Түүний дараа жил буюу 2002 онд “Хаврын шөнийн бодол”, 2003 онд “Миний шинэ орон зай”, “You are my life” хэмээх хоёр цомгоо гаргасан юм.
11. Тэрээр 2003 оны аравдугаар сарын 30,31-нд, 11 дүгээр сарын 1, 2-нд “Миний шинэ орон зай” тоглолтоо тоглосон. Мөн Югослав, Япон, Солонгос, Америк зэрэг орноор аялан тоглолт хийж байсан.
12. Түүний нөхрийг Г.Буяндорж гэдэг. “Ноёд” группийн захирал. Архи үйлдвэрлэж спиртийн наймаа олон жил хийсэн тэрээр 1 тэрбум гаруй төгрөгний татвараас зайлс хийсэн хэргээр шүүхэд дуудагдаж байв.
13. Энэ үеэр Т.Ариунааг “Та нар миний нөхрийг дарамталдаг хэн юм вэ? Дээрээс битгий чулуу шидээд бай. Томчуудаас шоронд орох ялтай олон хүн сул чөлөөтэй явж байна ш дээ. Миний нөхрийг торны цаана суулгавал дэмий шүү” гэж дарамталж явсан талаар хэвлэлүүд бичиж байлаа.
14. Дуучдыг гоо сайхандаа сард хэдэн төгрөг зарцуулдаг судалгаагаар Т.Ариунаа сард хоёр саяыг зарцуулдаг гэх тооцоо гарч байжээ.
15. Тэрээр “Nomads”-ийн сүлжээ рестаронуудын таван ойн баяр дээр сэтгүүлчдэд “хольцгүй салат юм уу, таргалуулах нөлөөгүй хоолнуудаас сонголтоо хийдэг. Тиймээс таргалдаггүй” хэмээн нууцаас дэлгэж байсан аж.
16. НҮБ-ийн элч дуучин Т.Ариунааг хүүхдийн төлөө хийж буй арга хэмжээ, аливаа хандивын тоглолтонд мөнгө нэхэж, өгч чадаагүйд нь татгалзсан хариу өгдөг. Хүүхдийн нэрээр шоудаж, хэтэвчээ зузаалж яваа уран бүтээлч хэмээн хэвлэлээр бичиж байжээ.
17. Тэрээр МАН-ын гишүүн. Түүнийг улс төрд орох гэж буй талаар хэвлэлээр бичсэн ч тэрээр өөрөө үгүйсгэсэн хариулт өгч байв.
18. Анхны хайртайдаа 19 настайдаа учирсан гэдэг. Тэр нь циркийн залуу байжээ.
19. Тэрээр 1998 онд “Сексийг ямар ч нөхцөлд хийж чадна. Тэгэхдээ чухам хэнтэйгээ хийж байна гэдэг л чухал. Тэрнээс биш танихгүй баагийтай жорлонд секс хийж байвал утгагүй. Тэгэхээр би өөртөө таалагдсан хүнтэй хаана ч секс хийсэн сайхан байдаг” хэмээн ярилцлага өгч байв.
20. Мөн мартагдашгүй амрагийнхаа тухай “Югославт байхдаа би Нико Бабич гэдэг югослав залуутай үерхдэг байсан. Тэр жинхэнэ амраг байж чадсан. Надтай хамт бүх юмаараа амьдарч чаддаг хүн байсан. Ариунаа хэн бэ гэдгийг бас өөрийгөө хэн бэ гэдгээ ч мэддэг байсан. Хэн хэн нь хүлээцтэй хандаж, буулт хийж чаддаг байлаа” гэжээ.
21. Түүнчлэн тэрээр “амны” секс бол байх ёстой хэмээн ярилцлага өгч байсан аж.
22. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилсээр хоригдсон хэмээн 108 уран бүтээлч мэдэгдэл гаргасан. Үүнд Т.Ариунаа ч нэгдсэн байдаг.
23. Оросын зураач П.И.Бишаев, Г.С.Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нарын гаргасан “Very Important Person” хэмээх номонд Монголын алдартай хүмүүсийн хөргийг зурж оруулжээ. Үүнд Т.Ариунаагийн зураг орсон байдаг.
24. Тэрээр одоо нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг. Хоёр хүүтэй болохоор тэрээр охинтой болохыг хүсдэг.
Б.Чимэг
Сэтгэгдэл (23)