Манчестер Юнайтедийн Аваргуудын лигийн хэсгийн шатанд Байерн Мюнхен багт Олд Траффорд цэнгэлдэхэд хожигдов. Бямба гарагт Премьер лигийн хүрээнд Борнмутыг талбайдаа 3:0-ээр буулган авсан Эрик тен Хагийн баг Бундеслигийн аваргуудыг хожсон нь хэсгээсээ итгэл төгс шалгарах үндэс нь болов. Байерн А хэсэгт аль хэдийн тэргүүлэгчийн суудалд заларсан байсан.
Харин чухал хожлыг байгуулах шаардлагатай байсан Юнайтед дэмжигчдийнхээ урмыг хугалж хэсгийн шатнаас мултрав. Английн хос Харри Магуайр, Люк Шоу нар эхний хагаст бэртэл гэмтэл авснаар Юнайтед тахир дутуу хүн шиг болсон гэхэд хилсдэхгүй.
Улмаар Байерн тоглол дуусахаас 20 минутын өмнө гоолдож, хувь заяаг шийдсэн юм. Юнайтед энэ тэмцээнд хэсгийн 6 тоглолтынхоо нэгийг нь л хожсоноор хэсгээсээ мулт үсэрч, А хэсгийн нөгөө тоглолтод Копенгаген Галатасарайг 1:0-ээр буулгаж авснаар шөвгийн 16-д шалгарлаа.
Л.Сайнаа