Бахрейн улсад зохион байгуулагдсан 2023 оны холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд баг анх удаагаа оролцож хоёр хүрэл медаль хүртлээ.
Ахлах насны эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд Баттөмөрийн Оргил, Эмэгтэйчүүдийн 52.2 кг-д Галхүүгийн Сарнай нар тус тус хүрэл медаль хүртэж энэхүү спортын анхны амжилтын түүхийг бичив.
Мөн энэ насны 61.2 кг-д Ууганбаатарын Бартанбаатар, дунд насны 62 кг-д Мандахын Өнөмөнх нар тулалдаж шагналт байранд шалгарсан байна.
Тус тэмцээнд Ази тивийн нийт 18 орны шилдэг тулаанчид өрсөлдөв. Нийлбэр дүнгээр Казахстаны баг нийт 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг 6 дугаар байранд эрэмбэлэгджээ.