"Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон. Барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, улмаар МҮБХ түүний барилдах эрхийг НЭГ жилээр хасав.
Энэ үйл явдлын дараахан Улсын аварга О.Хангай мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Энэ үйлдэл буруу!!! Гэхдээ Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө иймэрхүү үйлдэл гаргавал, эхлээд сануулаад давтан үйлдвэл 3 сар, 6 сар , 1 жил гэх мэтээр шийтгэлийг хүндрүүлж болохгүй юу? ц.з Батсүрэн, а.н Урианхай, с.з Б.Мөнх-Эрдэнэ гээд олон хүнийг яльгүй үйлдлээс болж хайртай спорт амьдрал ахуйгаас нь холдуулж байна шүү. Ямар допинг хэрэглэж төрийн наадам самарсан биш, шууд 1 жил, 2 жил 3 жил арай л хатуу байна шүү" гэжээ.
Сэтгэгдэл (28)