"Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон. Барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Тэрбээр "Өнөөдрийн барилдааны 2-н давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлал гуйж байна. Зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэж даруй мэдэгдсэн ч эрхээ хасуулав.
Энэ шийдвэрийг өнөөдөр хэсгийн барилдаанаа хийж буй Архангай-Баян-Өлгий аймгийн барилдааны үеэр танилцуулж, Заан бөхийн өргөөг орхив.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (10)