"Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон. Барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Тэгвэл Б.Серик заан өөрийн цахим хуудсаараа дамжуулан УУЧЛАЛ хүсжээ.
Тэрбээр, "Өнөөдрийн барилдааны 2-н давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлал гуйж байна. Зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (8)