Өчигдөр /2023.12.06/ Дархан-Уул аймагт Ардчилсан намын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан боллоо.
Уг барилдаанд Ховд аймгийн Буян сумын харьяат Улсын аварга О.Хангай түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат Улсын начин Э.Сумъяабат үзүүр булаав.
Их шөвгийн дөрөвт Улсын харцага Ш.Пүрэвгарди, Н.Золбоо нар шалгарсан бол дунд шөвөгт Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарди Ө.Бат-Орших, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар үлдэв.
Л.Сайнаа