Өчигдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат "Их Богд" дэвжээ, Хүч спорт хороо, Мөнхийн үсэг группын бөх Улсын харцага Н.Золбоо түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат "Бөх Билэгт" дэвжээ, Алдар спорт хорооны бөх Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүр булаав.
Их шөвөгт Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарди Ө.Бат-Орших нар шалгарлаа.
Л.Сайнаа