Өнгөрсөн баасан гарагт Алтан цомын төлөөх барилдааны В хэсэгт учраа таарсан Архангай-Булган аймгуудын багийн барилдаан 14:11 харьцаатай Архангайн бөхчүүдийн ялалтаар өндөрлөлөө. Тэгвэл бид та бүхэнд Архангай аймгийн эсрэг хийсэн хэсгийн шатны барилдаандаа нэг ч уналгүй ганцаараа ТАВ давсан Улсын начин Э.Сумъяабатыг онцолж байна.
- Тэрбээр 1993 оны хоёрдугаар сарын 23 оны өдөр мэндэлсэн.
- Булган Аймгийн Орхон сумын харьяат
- Түүний өндөр 180 см.
- Түүний жин 106 кг.
- Монголд Сумъяабат нэртэй 86 хүн байдаг.
- 2012 онд Булган аймгийн Орхон сумын наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн.
- 2016 онд аймгийн начин, 2018 онд аймгийн заан цол хүртсэн.
- 2018 онд Булган аймгийн баяр наадамд сумын заан Б.Баяржаргалаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.
- 2021 оны Бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж, чимэг нэмсэн.
- 2022 онд Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд улсын начин Д.Амарсайханаар тав давж улсын начин цолонд хүрсэн.
- Түүнийг бөх сонирхогчид "Чоно" хэмээн хочилдог.
- Тэрбээр "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг төгссөн.
- Өнөө жилийн Улсын баяр наадамд тэрбээр гурвын даваанд Аймгийн арслан Т.Довчинсэмбээг амлан барилдаж өвдөг шороодсон.
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойн барилдаан нь түүний улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанаас авсан анхны түрүү юм.
- Тэрбээр саяхан болсон АЛТАН ЦОМ-ын төлөөх хэсгийн эхний барилдаанаа Архангай аймгийн эсрэг хийж, таван даваа авсан. Өмнө жил Хөвсгөл аймгийн багийн эсрэг таван даваа авч байв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)