Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд эхэллээ. Эхний өдрийн хоёр дахь барилдаан Увс-Өмнөговь аймгуудын дунд өрнөж, Увс аймгийн баг 17:8-аар эхний ялалтаа авлаа.
Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын аварга П.Бүрэнтөгс /3/, улсын начин Ж.Ням-Эрдэнэ /4/ улсын начин Д.Тогтохжаргал /3/, аймгийн арслан Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /2/ нийт 17 даваа авсан бол Өмнөговь аймгийн багт улсын заан Ц.Одбаяр /1/, улсын начин Ш.Дарханбат /1/, улсын начин Э.Нямаа /1/, аймгийн арслан Т.Тагсдөлгөөн /1/, аймгийн заан Б.Баянсүх/3/, аймгийн заан С.Доржпалам /1/, нийт 8 даваа авав.
Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ш.Дарханбат нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
Өнөөдөр 12:45 цагаас Баян-Өлгий-Сүхбаатар, 16.45 цагаас Архангай-Булган аймгийн багууд барилдана.
Тасалбараа www.ticket.mn -ээс авах боломжтой.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО