Монголын үндэсний бөхийн холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хэсгийн барилдаанууд эхэллээ. Эхний өдрийн эхний барилдаан Завхан- Орхон аймгуудын дунд өрнөж, Завхан аймгийн баг 16:9-өөр эхний ялалтаа авлаа.
Завхан аймгийн багт улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын начин Т.Дүгэрдорж /4/, аймгийн арслан А.Нармандах /3/, аймгийн арслан Д.Батбаатар /3/, аймгийн арслан Х.Болдбаатар /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан М.Амарсанаа /1/ нийт 16 даваа авсан бол Орхон аймгийн багт улсын начин Ө.Батзул /3/, аймгийн хурц арслан Ө.Сүхбат /4/, аймгийн арслан Б.Уртбаяр /1/, аймгийн арслан Б.Гантөмөр /0/, аймгийн арслан Ч.Мөнхбат /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Ганхуяг /1/ нийт 9 даваа авлаа.
Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ш.Уламбаяр, Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө авав. Шагналыг ерөнхий хөлийн цэц, улсын харцага Д.Батболд гардуулсан юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО