Шведийн гүйлтийн цанын тамирчин Калле Халфварссон өнгөрсөн амралтын өдөр Финляндын хүйтэн цаг агаарт уралдсан юм. Тус улсын Рука хотод болсон 20 км-ийн ДАШТ-д оролцсоныхоо дараа Халфварссон "шодой"-гоо хөлдөөсөн тухайгаа хэвлэлд ярьжээ.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, уралдаан эхлэх үед агаарын температур хасах 15 хэм хүртэл буурчээ. “Би шодойгоо хөлдөөсөн. Энэ үнэн. Хараал ид. Би тамирчдын дулаацах майханд өвдөлтөө тэсвэрлэн 10 гаруй минут хэвтсэн. Маш их өвдөж байна. Аймшигтай байна" гэж Халфварссон Шведийн "Expressen" хэвлэлд ярьсан байна.
Халфварссон өмнө нь ижил бэртэл авч байсан гэж хэвлэлүүд мэдээлэв. Өдгөө 34 настай залуу харин энэ удаад бэртлээсээ хөгжилтэй талыг нь олж харсан юм. Тэрбээр "Эхнэр маань хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа нь аз. Хэрэв би энэ байдлаараа явах юм бол ирээдүйд хүүхэдтэй болоход хэцүү байх болно" хэмээн наргижээ.
Ням гаргийн уралдаанд Норвегийн тамирчин Ян Томас Йенссен тэргүүлж, хоёрдугаар байрт Чехийн Мишель Новак, гуравдугаар байрт багийн анд Харалд Остберг Амундсен шагналын тавцанд зогсов. Харин мань эр 18 дугаар байрт орсон анхны Швед цанчин боллоо.
Гүйлтийн цаначид ихэвчлэн нимгэн, арьсанд үл нийцэх уралдааны өмсгөл өмсдөг тул хөл нь хүйтэнд өртөмтгий байдаг. 2022 онд Бээжинд болсон Өвлийн олимпын наадмын үеэр Финландын тамирчин Реми Лейндхолм шодойгоо хөлдөөсөн тул 50 км-ийн масс старт уралдааны төгсгөлд гэмтсэн хэсэгтээ дулааны тос түрхэх шаардлагатай болж байв. Лейндхолм мөн Халфварссон шиг өмнө нь Рука тэмцээнд оролцож байхдаа шодойгоо хөлдөөж байсан.
Л.Сайнаа