Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Үндэсний бөхийн Монгол улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц жүдо бөхөөр анхны олон улсын медалиа авчээ.
Нэгэн цагт сагсанбөмбөгийн спортоор амжилт үзүүлж байсан тэрбээр жүдо бөхтэй амьдралаа холбон өдгөө Япон улсын "Nihon Daigaku" их сургуульд суралцаж байна.
Тэрбээр саяхан болж өнгөрсөн Хонгконгийн нээлттэй тэмцээнээс анхны буюу хүрэл медаль хүртсан байна.
Л.Сайнаа