Энэ сарын 22-нд үндэсний АЛТАН ЦОМ-ын төлөөх барилдааны хэсгийн шатны сугалаа болж, шалгарсан 16 баг дөрвөн зоонд хуваагдав. Энэ үеэр PSN сувгийн тайлбарлагч, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй өөрийн сэтгэгдлийг хуваалцсаныг түүвэрлэн хүргэе.
Тэрбээр "Нэгдүгээр хэсгээс Увс, Завхан, хоёрдугаар хэсгээс өнгөрсөн жил нэгдүгээр байрын төлөө өрсөлдөж байсан Архангай, Булган аймгийн багууд, гуравдугаар хэсгээс харин Ховд аймгийн баг нэгээр гарах байх. Хоёрдугаар байрын төлөө Баянхонгор, Төв аймгийн багууд өрсөлдөнө гэж харж байгаа. Дөрөвдүгээр зооноос Өвөрхангай нэгээр гарна. Үлдсэн Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудын дунд хоёрдугаар байрын төлөөх өрсөлдөөн өрнөнө гэж харлаа. Хасагдах шатанд хэсгээсээ нэгээр гарвал ашигтай санагдаж байна. Хоёрдугаар хэсгийн хоёроор гарсан баг гуравдугаар хэсгийн нэгээр гарах өндөр магадлалтай Ховдын багтай таарна. Тэгэхээр уг хэсгээс гарах багуудын тоонд Булган, Архангай аймгийн багууд байгаа учир хасагдах шатанд бид ширүүн өрсөлдөөн харна гэсэн үг. Миний хувьд Ховд аймгийн багийг энэ жил ЦОМ авна гэж харж байгаа" гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)