Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн 2023 оны сүүлчийн цуврал тэмцээн болох “Их дуулга” эхлэхэд 16 хоног үлдлээ. Тус тэмцээнд одоогийн байдлаар 80 орны 438 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 20 тамирчин барилдана. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Д.Есүй, М.Ичинхорлоо, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөх юм. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, 90 кг-д Г.Алтанбагана, Ц.Дагвадорж, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдахаар болсон.
Жүдочид хамтарсан бэлтгэлийн дараа шууд тэмцээндээ оролцоно. Хамтарсан бэлтгэлд Монголын тамирчдаас гадна Азербайжаны Саейд Моллаей, Яшар Нажафов, Балабая Агаев тэргүүтэн, Испанийн Николоз Шеразадишвили, Давид Гарсиа Торне, АНЭУ-ын легионер Б.Нармандах, Жафар Костоев, Магомедомар Магомедомаров, Кубын бүсгүй Варгас Лий зэрэг шилдэг жүдочид хамрагдаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)