Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Найман өдөрө үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнэ нарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий багийн хүрэл медальт Д.Сэлэнгэ, дэлхийн цомын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөхөөр Тайландыг зорьжээ. Тус тэмцээнээс зөвхөн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпийн наадамд өрсөлдөх эрх олгож байна.
Пара байт харвааны Азийн аваргаас 2004 онд “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртэж байжээ.