Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр "Монгол бөхийн өргөө"-нд болж өнгөрлөө. Уг барилдаанд Улсын шинэ гарди Ц.Бямба-Отгон түрүүлсэн бол Улсын заан, МУГТ М.Лхагвагэрэл үзүүр булуулаа. Тэрбээр саяхан болсон ТВ9 телевизийн 20 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын аварга О.Хангайтай үлдэж, мөн л үзүүр булаасан билээ.
М.Лхагвагэрэл "Үзүүрлэсэндээ баяртай байна. Өнөөдрийн барилдаан чансаа өндөртэй боллоо. Сая Азийн наадмаас мөнгөн медаль хүртээд ирсэн. Ойрын зорилго маань ирэх 2024 оны Парисын олимп байгаа. Цаашдаа үндэсний бөхөөр хичээллэх үгүйгээ олимпын дараа шийднэ дээ. Маргааш өглөө нь босоод л тэр тухай бодох байх. Одоо бол бодохгүй байна. Би үндэсний бөхөөр бэлтгэл хийхгүй байгаа. Зөвхөн чөлөөт бөхөөрөө бэлтгэл хийж байгаа. Гэвч нэг талаараа үндэсний бөхөөр барилдаж байгаа минь чөлөөтийн бэлтгэл болж, ачаалал авч байгаа" гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)