Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр "Монгол бөхийн өргөө"-нд болж өнгөрлөө. Уг барилдаанд Улсын шинэ гарди Ц.Бямба-Отгон түрүүлсэн юм.
Түрүүлснийхээ дараа тэрбээр,
"Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд түрүүлсэндээ баяртай байна. Монгол бахархал гэж юу гээд би сая их бодлоо. Монгол гэх бүхий л зүйлсээр бахархаж, талархаж явах ёстой байх. Үүх түүх, соёл урлаг, ёс заншил гээд л бахархах ёстой олон зүйл бидэнд байгаа шүү. Өнөөдрийн барилдаан сайхан боллоо. Бага жинтэй хүмүүс сайн байж, дээшээ барилдаж болдгийг харах сайхан байна. Уран барилдаанууд олон гарлаа. Миний хувьд ч бас үзэгчдээ хүндлээд уран барилдахыг хичээдэг. Уран барилдаанууд олон гарах тусмаа Монголчууд маань илүү олноороо бөхөө үзэх байх гэж бодож байна" гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)