Өчигдөр буюу 11 дүгээр сарын 05-нд болсон Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Автозамчдын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэв. Тэгвэл бид та бүхэнл Улсын заануудыг цувруулан давж, үзүүрлэсэн Цэргийн заан Ө.Батсуурийн тухай хэдэн баримт дэлгэе.
Баримт 1
Тэрбээр 1996 оны зургадугаар сарын 27-нд мэндэлсэн. Өдгөө 27 настай.
Баримт 2
Архангай аймгийн Тариат сумын уугуул нэгэн.
Баримт 3
- "Бөх Билэгт" дэвжээ
- "Алдар" спорт хороо
- ЗХ-034 анги
- Таруугийн Таван Улиас ХХК-ийн нэр дээрээс барилддаг.
Баримт 4
Түүний биеийн өндөр 186 см.
Баримт 5
Харин биеийн жин нь 105 кг.
Баримт 6
Тэрбээр 2015 онд анх Сумын начин цолонд хүрч, дараа жил нь цолоо баталжээ.
Баримт 7
Улмаар 2017 онд цолоо ахиулж Сумын заан болж, хоёр жилийн дараа буюу 2019 онд цолоо мөн л баталсан байдаг.
Баримт 8
Тэрбээр анх 2017 онд Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн. Түүнээсээ хойш 2019 онд Сумын цолтой бөхчүүдийн барилдаанд шилдгүүдийг хаян түрүүлсэн байдаг.
Баримт 9
Тэрбээр аймаг, цэрэгт амжилттай сайн барилдсаар 2022 оны Бүх цэргийн баяр наадамд Сумын заан цолтой барилдаж, одоогийн Улсын заан М.Лхагвагэрэлд өвдөг шороодон, Цэргийн заан цолонд хүрчээ. Бөхийн хорхойтнууд түүнийг нэг л өдөр улсын том цолонд хүрэх бөх хэмээдэг.
Баримт 10
Хэдийгээр хүмүүс түүнийг Цэргийн заан цол хүртсэнээс нь хойш цолоо ахиулна гэж хүлээж байсан ч өнөө жилийн Архангай аймгийн баяр наадамд зургаа давснаар цолоо ахиулж чадаагүй билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)