Польш улсад болж буй 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын хоёр тамирчин алтан медаль хүртлээ. Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 5-8 насны хөвгүүдийн ангилалд Н.Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамны холбооны мастер Б.Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болсон юм. Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна. Тэрээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангажээ.