Боксын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 28-31-ний өдрүүдэд ХБНГУ-ын Кёльн хотноо боллоо.
Тус тэмцээнд Монголын боксын холбооны шигшээ баг тамирчид дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлаган дор өрсөлдлөө.
Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Намуун Дэлхийн цомын финалд шалгарсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэрбээр Швейцарийн тамирчинтай аваргын төлөө өрсөлдөж ялсан юм.