Францын нийслэл Парис хотод болох зуны олимпын наадамд Монголын дугуйчин, Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт Сайнбаярын Жамбалжамц уралдахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр Испанийн мэргэжлийн дугуйн "Бургос Би Эйч" (Burgos BH) багтай гэрээ байгуулж, уг багийн 19 дэхь гишүүн боллоо. Ингэснээр сүүлийн хоёх жилд Монгол улсын шигшээ баг болон Тайландын Теренгану багт тогтмол өндөр амжилт үзүүлсэн Сайнбаярын Жамбалжамц мэргэжлийн дугуйн "World Tour" уралдаануудад хүч сорих анхны монгол дугуйчин болж байна.
Ингэснээр манай улс "World Tour" уралдаанд нэрээ бүртгүүлсэн 88 дахь гишүүн боллоо. Ирэх улиралд замын дугуйн "World tour Pro" уралдаанд 63 орны дугуйчид шахуу хуваарьтай гараанд гарахаар баг бүртээ бэлтгэлээ базааж эхэллээ.
Л.Сайнаа