Сагсанбөмбөгийн Үндэсний Дээд лигийн тоглолтууд энэ сарын 3-ны өдөр эхэлнэ. Гэвч Монголын сагсанбөмбөгийн холбоо "тамирчдын эрх ашиг"-ийг бодитоор бодсон шийдвэр гаргахгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл өчигдөр (2023.10.31) лигийн тамирчид хэвлэлийн баг хурал хийж нэг санаатай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн үеэр "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч Б.Билгүүн бүх тамирчин лигт оролцохоос нааш өөрийн багийн бүрэлдэхүүнээс тоглохгүй гэдгээ мэдэгдээд байлаа.
Үүний дараа МСБХ-оос багийн Эздийн хүсэлтээр хасагдаад байсан "Эрдэнэтийн уурхайчид", "Завхан бродерс", "Тэнүүн-Өлзий металл", "Би Эйч Си Гарьд", "Ай Эйч Си Эйпс" гэсэн 5 багт Дээд лигт тоглох эрх өгөв. Ингэхдээ тамирчдын "Ирээдүй" холбооноос гаргасан хүсэлт болон тэдний эрх ашиг, үзэгчдийн хүсэл сонирхлыг харгалзан үзсэн аж.