Монголын сагсанбөмбөгийн холбоо, Эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчдын эрх ашиг хохирч байгаа талаар Үндэсний Дээд лигийн тамирчид мэдээлэл хийв. Энэ үеэр "Эрдэнэтийн уурхайчид" багийн тоглогч Т.Санчир байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Энэ асуудал бол анх удаага тохиолдож байгаа зүйл биш. Багууд, тамирчид хоёр лигтэй, хагаралтай он жилүүдийг туулаагүй биш туулаад үзчихсэн.
Хагаралтай байх тийм сайхан юм биш. Сагсанбөмбөгийн спортод үзэгчид, сонирхогчид чухал. Тэднийг хүндлээд уян хатан шийдвэрийг гаргаасай.
Тамирчдыг нэг лигт хамтад нь харахыг хүмүүс хүсэж байгаа. Тамирчдынхаа эрх ашгийг нэгт тавиасай гэж хүсэж байна. Бид бүхний сонголтоор гарч ирсэн холбооны ерөнхийлөгч, МВА-гаас гаргасан шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)