Боксын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 28-31-ний өдрүүдэд ХБНГУ-ын Кёльн хотноо болж байна.
Тус тэмцээнд Монголын боксын холбооны шигшээ баг тамирчид дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлаган дор өрсөлдөж байгаа аж.
Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Намуун Дэлхийн цомын финалд шалгарсан байна. Өнөөдөр ОУХМ М.Намуун Швейцарийн тамирчинтай аваргын алтан медалийн төлөө хүч сорино.