Сагсанбөмбөгийн Үндэсний Дээд лигийн тоглолтууд ирэх сарын 3-ны өдөр эхэлнэ. Гэвч "Мэргэжлийн сагсанбөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоо"-ноос Монголын сагсанбөмбөгийн холбоонд тус тэмцээний зохион байгуулалт нь оролцогч талуудын тэгш эрхийг хангах зарчмыг баримтлаагүй гэх үндэслэлээр албан шаардлага хүргүүлээд байсан юм. Түүнчлэн гурван талт хэлэлцээр хийх санал хүргүүлсэн ч МВА хүлээж авсангүй.
Үүсээд буй асуудалтай холбогдуулан МУГТ Ц.Шаравжамц өөрийн цахим хуудсаар дамжуулан "Дүү нар минь үгээ зоригтой хэл. Бид дэмжинэ. Холбоо сагсчидаа сонс! Тэнгэрийн амьтан шиг байхаа боль! Тэвчээр барагдав. Уулзацгаа. Учраа олцгоо. Батцэнгэл андаа бизнес чухал тэгэхдээ хүн чанараас чухал биш шүү! Ойлгохгүй бол очиж байгаад ойлгуулаад өгнө шүү!
Арай гэж гоё болж байгаа холбоог самарвал ална шүү. Надад алдах юм байхгүй шүү! Та нарын төлөө л хэлж байна.
Шинэ үе ирж байгаа! Та нартай та наргүй хөгжөөд явна андуураад байгаарай! Холбооны хурлыг чинь хийлгээд авчхаж чадна шүү. Утсаа ч авахгүй пээдийгээд байгаарай. Сагсан бөмбөг сонирхогчид маань дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн нийтэлжээ.
Сэтгэгдэл (7)