Монгол Бөхийн Өргөөнд энэ улирлаас эхлэн үндэсний бөхийн дугуйланг нээлттэй, үнэ төлбөргүйгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд МҮБХ-ноос гаргасан хуваарийн дагуу, холбогдох журмын хүрээнд тухайн хуваарьт өдрүүдэд бэлтгэл сургуулилалт хийх боломжтой.
Одоогоор Өмнөговь аймгийн "Говийн хүчтэн" дэвжээ болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, дасгалжуулагч, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, дасгалжуулагч, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Баттөр нар санал ирүүлээд байна.
Бэлтгэл сургуулилалт хийх бөхийн дэвжээд албан хүсэлтийг 2023 оны 11-р сарын 5-ны дотор ирүүлнэ үү.