БНХАУ-ын Ханжоу хотноо зургаа дахь өдрөө зохион байгуулагдаж буй Азийн пара наадмын пауэрлифтингийн төрөлд оролцсон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөн түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа гурван кг-аар ахиулсан байдаг.
Түүний хувьд 2009 оноос хойш пауэрлифтингийн спортоор тууштай хичээллэж, 2010 оноос олон улсын тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж эхэлсэн бөгөөд дэлхийн олон рекордыг эвдэж, дэлхийн чансаатай тамирчдын тоонд зүй ёсоор багтсан тамирчин юм.
Л.Сайнаа