Дэлхийн тулааны наадам Саудын Арабын Рияадх хотод спортын 16 төрлөөр зохион байгуулагдаж байна.
Тэмцээний бүстэй барилдааны эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдсөн шигшээ багийн төлөөлөл Г.Ганцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр зоондоо Узбекстан, Гүржийн бөхчүүдийг ялж, алтан медалийн төлөө Киргизтсаны тамирчинд ялагджээ.