БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр тус наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор манай улсын таван бөх татамид гарсан юм. Үүнээс эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Б.Баттөгс нар хүрэл медаль хүртлээ.
Л.Туруунаа Энэтхэгийн бөхийг цэвэр ялсан бол Б.Баттөгс Узбекистаны тамирчныг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн тавцанд гарч байна. Ийнхүү Монгол Улсын баг наадмын гурав дахь өдөр иж бүрдэл (алт, мөнгө тус бүр нэг, хүрэл хоёр) медальтай 44 орноос 16 дугаар байрт жагсаж байна.