Говь Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Р.Даваанямын нэрэмжит “Түмний манлай”- 2023 тэмцээн жүдо бөх, чөлөөт бөх, үндэсний бөх гэсэн 3 төрөлд Говь-Алтай аймагт зохион байгуулагдлаа. Тэмцээнд 15 аймаг, 23 клубын өсвөрийн 1600 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулав. Чөлөөт бөхийн Багийн дүнгийн мэдээлэл хүргэхэд /2007-2010/ онд төрсөн эрэгтэй тамирчдын өрсөлдөөнд
1. “Аваргууд академи”
2. Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ
3. “Алдар” спорт хороо
4. Өмнөговь
5. Завхан
6. Увс аймгийн баг тамирчид байр эзэлжээ
Харин /2007-2010/ онд төрсөн эмэгтэй тамирчдын өрсөлдөөнд багийн дүнгээр
1. Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ
2. Завхан аймаг
3. Увс аймаг
4. Говь-Алтай “Хантайшир”- 2 багийн тамирчид шалгарав
2005-2006 насны чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд багийн дүнгээр Аварга дээд сургууль түрүүлж, Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ удаалав. Удаах байрт Баянхонгор, Увс аймгийн баг тамирчид шалгарлаа. Харин энэ насны эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Увс аймгийн баг тамирчид тэргүүлж, Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ удаалж, Баянхонгор болон Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний 2 дугаар баг шалгарчээ. Мөн энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар бүх тамирчдыг хамруулсан нэгдсэн сургалт удирдан явуулав.