БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдаж буй Азийн зуны спортын пара наадмын медалийн салхийг хагалж Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр шигшээ тулаанд БНХАУ-ын Шиан Шаотой тэнцүүхэн тулааныг өрнүүлж 10:9 харьцаагаар хожигдон Азийн наадамд үзүүрлэлээ. У.Сүрэнжавын хувьд тус тамирчинтай энэ онд хоёр удаа учраа таарч хоёуланд нь хожиж байлаа.