Австралийн тамирчин Кейли МакКеоун баасан гарагт эмэгтэйчүүдийн 50 метрийн араар даллах сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг эвдэж, 50, 100, 200 метрийн араар даллах сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг нэгэн зэрэг эзэмшсэн анхны хүн боллоо.
Унгарын нийслэл Будапешт хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнд МакКеоун Дуна Аренад 26.86 секундын амжилтаар барианд орж, 2018 онд Хятадын Лю Шяны тогтоосон 26.98 секундын амжилтыг эвджээ. Энэ дэлхийн дээд амжилт нь 22 настай бүсгүйн хувьд энэ жилийн гурав дахь нь бөгөөд МакКеоны нуруугаар даллах төрөлд хэт-трик хийсэн амжилт юм.
Тэрбээр Японы Фүкүокад 2023 онд болсон усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван зайд нуруугаар даллах төрөлд алтан медаль хүртсэн билээ.
100, 200 метрийн зайд Олимпийн аварга болсон тэрбээр ирэх жил Парист болох Олимпын наадамд гурван зайд алтан медаль хүртэх зорилгыг өмнөө тавьжээ. Дэлхийн усан спорт анх 1997 онд 50 метрийн дэлхийн рекордыг хөтөлж эхэлсэн байдаг.
Л.Сайнаа