1966 оны ДАШТ-д Английн шигшээг ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Манчестер Юнайтедын агуу тоглогч Бобби Чарлтон 86 насандаа таалал төгссөнийг Премьер лигийн клуб бямба гарагт мэдэгдлээ. Чарлтон бол бүх цаг үеийн хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог.
"Клубийн зүгээс түүний эхнэр хатагтай Норма, охид, ач зээ нар болон түүнийг хайрладаг бүх хүмүүст чин сэтгэлээсээ эмгэнэж байна" гэж Манчестер Юнайтед багийнхан мэдэгдэв. Клуб түүнийг "зөвхөн Манчестер эсвэл Их Британид төдийгүй дэлхийн хаана ч хөлбөмбөг тоглодог сая сая хүмүүсийн баатар" гэж тодорхойлсон.
Чарлтон бямба гарагийн үүрээр гэр бүлийнхээ дунд тайван нас барсан гэж Английн хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Голдуу довтлох чиглэлийн хагас хамгаалагч байсан Чарлтон Манчестер Юнайтедад 758 тоглолт хийж, клубт 17 жил ажиллахдаа 249 гоол оруулж, одоо Аваргуудын лиг гэгддэг Английн цом, Европын цомын гурван удаагийн аварга болсон.
Тэрбээр мөн Английн шигшээ багийн төлөө 106 тоглолт хийж, 49 гоол оруулсан нь 2015 онд Уэйн Рүүниг эвдэх хүртэл 45 жилийн турш хадгалагдаж байсан Английн дээд амжилт бөгөөд Английн шигшээг эх орондоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Л.Сайнаа