Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод жүдо бөхийн гранд слам энэ сарын 24-26-ны өдрүүдэд болно.
Тэмцээнд 81 орны 467 (эрэгтэй 288, эмэгтэй 179) жүдоч хүч үзэх бол манай улсаас нийт гурван (эрэгтэй гурван) тамирчин эх орноо төлөөлөн барилдана. Тухайлбал, эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, -73 кг-д Л.Энхдөл нар зодоглоно.
Гранд сламыг "C1" телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулна.
А.Сүх